Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 настай хүү голын усанд живж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Өчигдөр “Хэрлэн” голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 10 настай хүү голын усанд живж амиа алджээ

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр 3 хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:32 цагт очиход Т /10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.Тиймээс өнөөдөр өглөө 07.09-ний өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Тэрэлжид дотуур байр, сургууль нийлсэн ЕБС-ийн цогцолбор барьжээ
Тэрэлжид дотуур байр, сургууль нийлсэн ЕБС-ийн цогцолбор барьжээ
 
10.7 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр 140 мянга гаруй өрх орон сууцтай болжээ
10.7 их наяд төгрөгийн ипотекийн зээлээр 140 мянга гаруй өрх орон сууцтай болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.