УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийлээ. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр "Коронавирусийн цар тахал улс орон иргэдийн амьдралд дэлхийн парламент хуралдаан чуулганаа өөрчилж дэг журмаа өөрчилсөн. Монгол Улсын Их хурлын хаврын ээлжит чуулганны хугацаанд цахимаар хуралдаж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу анх удаа 75-аас дээш өдөр хуралдлаа. Үндсэндээ 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 462 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Нийт 162 хууль тогтоомж баталсан. Бие даасан 16 хууль, нэмэлт өөрчлөлт оруулах тухай 84 хууль, УИХ-ын 52 тогтоол баталсан байна.
Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороог байгуулж, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох талаар бодит эхлэлүүд гарч эхэлсэн. Цаашид мөрдөгдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийг зөрчсөн зүйл заалт байвал даруй өөрчлөх нь намрын чуулганы зорилт байх болно.
Мөн энэ удаагийн чуулган иргэнийхээ хөдөлмөрлөх хангаж ажиллалаа.
Түүнчлэн 2021 оны төсөвд тодотгол хийж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 700 гаруй тэрбумаар нэмэгдүүлсэн.
Банкны зээлийн хүүг үе шаттай бууруулах бодлого амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг шинээр баталлаа" гэлээ.