Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ган-Очир: Өнгөрсөн хугацаанд судалгаагүй ажилласны гор одоо гарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 18 секунд

Ардчилсан намын Улс төрийн бодлогын зөвлөл коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой хуралдаж, мэдээлэл хийлээ. Халдварын нөхцөл байдал хүнд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа хумигдсан, Засгийн газар, Улсын онцгой комисс засаглалын давхар шийдвэрийг гаргаж байна гэж үзжээ.

АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир, "Халдвар авсан хүмүүсийн албан тоо 130 мянгад хүрч, нас барсан хүмүүсийн тоо 600 даваад байна. Гэтэл өнөөдөр Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг сумд давхар өөр шийдвэр гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд судалгаагүй ажилласны гор одоо гарч байна. Өнөөдрийг хүртэлх гаргасан шийдвэр ажлууд үхээнц, сул байсны уршиг нь өнөөдөр бид цар тахлаараа дэлхийд тэргүүлж байна. Шийдвэрүүд нь уялдаа холбоогүй байгаагаас үүдэж өнөөдөр иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл үүссэн. Хэдхэн дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, нэг намын улс төрийн чансаанд үндэслэсэн шийдвэрийг гаргаж байгаагаас болоод одоо нөхцөл байдал дордчихоод байна. Засгийн газар үйл ажиллагаагаа сайжруулахын тулд иргэд, ААН, судлаач, эрдэмтэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулах нь зүйтэй" гэв.

Мөн АН-ын Улс төрийн бодлогын зөвлөлөөс Улс төрийн намын тухай хууль ба парламентын ардчилал гэсэн асуудлаар ажлын хэсэг гаргаад байгаа юм байна. Улс төрийн намуудад хямрал байгаа бус хуулиас үүдсэн шийдэлгүй, ойлгомжгүй зүйлс гарч байгаа тул ийнхүү ажлын хэсэг байгуулаад байгааг тэрбээр хэлсэн юм.

"Алсын хараа 2050 гэсэн алсын хараатай хэдий ч хоёр өдөр, 20 хоног, хоёр сарын хугацаатай төлөвлөгөөтэй ч ажиллаж чадахгүй байна гэж тэд үзэж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын дуу хоолойг шийдвэр гаргахдаа оролцуулахгүй буруу шийдвэр гаргаж байна" гэлээ.

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн даргаар Б.Одгэрэл ажиллана
Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн даргаар Б.Одгэрэл ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.