Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн түргэн тусламжийн 103-ийн даргаар Б.Одгэрэл ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнгөрсөн бямба гарагт “Энэрэл” эмнэлгийн гадна эмч, ажилчдын болоод холбогдох байгууллагуудын дунд шатны дарга нарын хариуцлагагүй байдлаас болж, эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Улмаар хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Н.Амартүвшин нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар бид өмнө мэдээлсэн.

Харин Нийслэлийн түргэн тусламжийн төвийн даргаар Б.Одгэрэлийг томилохоор болжээ. Тэрбээр хүний их эмч, эрх зүйч мэргэжилтэй өмнө нь хувийн хэвшил, ЭМШУИС-д хэлтсийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

Гадаадын уран бүтээлчдэд
Гадаадын уран бүтээлчдэд "К4" виз олгоно
 
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Н.Учрал: Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж 1xbet-ийг сурталчилсан 9 домайныг ХХЗХ-оос хаасан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.