Энэтхэгээс гаралтай коронавирусийн дельта хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж буй. Энэхүү коронавирусийн дельта хувилбар манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байсан.
УОК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр наймдугаар сарын эхэн гэхэд дельта вирусийн тархалт дэлхий дахинд 80 хувьд хүрнэ. Ингэснээр вакцинд хамрагдсан иргэдийн вакцины үр нөлөөг бууруулах хор уршигтай болохыг анхаарууллаа.