Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар цахим визийн системд шилжүүлэх журмыг хэлэлцэн баталлаа. Дэлхийн 80 улс энэ визийн системийг нэвтрүүлсэн байдаг. Цахим визээр гадаадын 31 улсын иргэнийг нэвтрүүлэх боломж бүрдлээ.

Монгол Улсын визийн 11 ангиллыг цаг үеийн шаардлага, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс 29 хэлбэр, 64 төрөл ангилал болгон шинээр журам баталсан. Виз хүсэх гадаадын иргэнийг Монгол Улсад зорчиход тохирсон виз олгох, визийн талаар нарийвчилсан статистик мэдээлэл гаргах, визийг шуурхай болгох боломж бүрдэж байна" гэв.

УОК: Энэ сарын 9-нд хязгаарлалт нь дуусч байгаа аймгуудад хөл хориогоо сунгахгүй
УОК: Энэ сарын 9-нд хязгаарлалт нь дуусч байгаа аймгуудад хөл хориогоо сунгахгүй
 
Хотын дарга Б.Пүрэвдагва Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг “Хүүхэд, залуучуудын цогцолбор“ болгон өөрчлөхийг даалгалаа