Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэлгүй, мэдрэмжгүй Засгийн газрын “хөлд“ уяачид, бөхчүүд, харваачид эдийн засаг, ажил амьдралаараа ЧИРЭГДЛЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 9 секунд

Засгийн газраас энэ жилийн наадмыг бүтэн жилээр хойшлуулахаар эцэслэн шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг харсан иргэд болон наадамд бэлдэж байсан уяачид, бөхчүүд, харваачид тэргүүтэй маш олон хүмүүс бухимдаж байна. Бухимдах нь ч зөв.

Гэхдээ эдгээр хүмүүсийн дунд "наадам хойшлуулж болохгүй" гэхээсээ илүүтэйгээр эргэж буцсан, цагийг нь тулгаж шийдвэр гаргаж буйд нь маш ихээр бухимдаж харагдлаа. Морь уяж, бөх барилдахгүй би хүртэл тэдний өмнөөс Засгийн газрын ухвар мөчид, хариуцлагагүй үйл ажиллагааг хараад хэлэх үг олдохгүй сууна.

"NoNaadam", "Тэвчээр тасарлаа" гэх хөдөлгөөнийг өрнүүлж цахим наадмыг эсэргүүцэж байгаа залуусыг болон "өнгөрсөн хугацаанд бэлдсэн бидний бэлтгэл, хөрөнгө мөнгийг яах юм бэ. Наадам хийхгүй гэх шийдвэрээ эрт гаргаагүй. Цагийн тулгаж бидний ажлыг баллалаа" гэж бухимдаж буй уяачид, бөхчүүд тэргүүтэй хүмүүсийг яагаад ч буруутгаж болохгүй. Яахав, уулын мод урттай богинотой гэдэг шиг уурлаж бухимдсан тэр хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэхдээ буруу зөрүү үг сонголт ашиглаж байхыг үгүйсгэхгүй.

Харин цар тахлын халдвар өдөр бүр хоёр мянга давж, өдөрт 10 гаруй хүн ковидоор нас бараад байгаа хүнд хэцүү цагт баяр наадам хийнэ гэж муйхарлаж суусан Засгийн газарт бүх буруу нь байгаа юм. Тэд л бөхчүүд, уяачид, харваачдыг болон наадам хийхгүй гэж тэмцэж буй иргэдийг өнөөдрийн энэ хүнд байдал руу түлхлээ. Хэрвээ муугаар бодвол уяачид болон наадам эсэргүүцэгчид талбай дээр ямар нэгэн байдлаар зөрчилдсөн бол хэн хариуцлага хүлээх вэ. Анхнаасаа л наадам хийхгүй гэдэг шийдвэр гаргачихсан байсан бол хэн ч наадамд бэлдэхгүй, хэн ч наадмыг эсэргүүцэхгүй байх байлаа. Ковидоор нас барсан хүний тоо 600 бараг хүрчихээд байхад баяр наадам хийнэ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, сайд дарга нараас өөр үнэндээ байсангүй. Цахим наадам гэх ноёдын зугаа цэнгэлдээ зориулах төсөв хөрөнгөө эрүүл мэндийн байгууллагадаа, эмч ажилчиддаа зориулах нь хэрэгтэй байсан юм.

Өөрөөр хэлбэл Засгийн газар угаасаа яг энэ цаг үед наадам хийх ямар ч боломжгүй байгаа нөхцөл байдлыг үнэхээр мэдэрч чадсангүй. Үүнийх нь гороор өнөөдөр хэдэн зуун уяачид Хүй долоо худаг тэргүүтэй Улаанбаатар хоттой ойр бүхий л газар хүрэлцэн ирж наадмын бэлтгэлээ базааж байна. Маш олон бөхчүүд наадмын бэлтгэлд гарч түүнээс дутахгүй хөрөнгө мөнгө, хөлс хүчээ дуслуулж сууна. Мөн аймаг, сум бүрээс харваачид хүрэлцэн ирж наадмын бэлтгэлээ базааж байлаа. Ядархад яр гэгчээр орон нутгийн наадмуудыг цуцлах шийдвэрийг гаргачихсан тул бөхчүүд, харваачид, уяачид энэ жил бүгд улсын наадмыг зориод ирчихсэн байна.

Цар тахлын улмаас манай улсын наадам байтугай тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдаанууд бүгд хойшилсон. Европын аварга шалгаруулах тэмцээн, "Токио 2020" олимпын наадмыг хүртэл ОУ-д хойшлуулсан. Гэтэл манай сэтгэлгүй, мэдрэмжгүй Засгийн газрын үйл ажиллагаанаас бол маш олон хүн эдийн засаг, хөрөнгө мөнгө, ажил төрлөөрөө хохирлоо. Уяачдын хэлж байгаа шиг наадамд бэлдэж байсан бөхчүүд, уяачид, харваачид Засгийн газраас энэ алдагдлаа нэхэмжлэх хэрэгтэй.

Эхээсээ төөрсөн бамбаруушийг бие даах чадвартай болсон гэж үзэн тайгад нь тавилаа
Эхээсээ төөрсөн бамбаруушийг бие даах чадвартай болсон гэж үзэн тайгад нь тавилаа
 
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.