Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим наадмыг дэмжсэн дуучин Ука 31 мянган дагагчаа алдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цахим наадмыг дэмжсэн "Киви" хамтлагийн дуучин Д.Уламбаяр хоёрхон хоногийн дотор 31 мянган дагагчаа алджээ. Тодруулбал, тэрбээр цар тахлын үед "Цахим наадам хийх нь зүйтэй. Ард түмэн үзэх зүйлтэй байлгах ёстой. Би цахим наадамд гар бие оролцож байгаагаа нэр төрийн хэрэг гэж бодож байгаа" хэмээн байр сууриа илэрхийлсэн нь ард иргэдийн эгдүүцлийг хүргээд байна. Тиймээс иргэд цар тахлын хүнд хэцүү цагт ард иргэдээ боддоггүй, өөрсдийнхөө эрх ашгийг урдаа тавьдаг уран бүтээлчийг дэмжихгүй хэмээн пэйжийг нь дагахаас татгалзаж байгаа юм.

Цахим наадмын талаар байр сууриа илэрхийлэхэд түүний дагагчдын тоо 354к байсан бол өнөөдрийн өглөөний байдлаар 323к болоод байна.

Сануулахад, УОК-оос цахим наадмыг хойшлуулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд уг асуудлыг өнөөдөр эцэслэн шийдэх юм.

Морин спорт, Уяачдын холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлжээ
Морин спорт, Уяачдын холбооноос Засгийн газарт шаардлага хүргүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.