Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Лантуун дохио“ ТББ нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох урьдчилсан хэлэлцүүлэг товлогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

''Лантуун дохио'' ТББ-аас Баяр наадмын хурдан морины уралдаан хүүхдийн эрхийг зөрчиж байгаа тул Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл тус байгууллагын нэхэмжлэлтэй холбоотой Засгийн газарт холбогдох хэргийг энэ ирэх сарын 6-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр оруулахаар болжээ.

Тодруулбал, “Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гаргасан.

Тус шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрдэмтдийг дэмжин ажиллана
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.