Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар таваас дээш жил ажиллахаараа эзэн нь юм шиг болчихдог“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар хэлэлцсэн. Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын эрхлэгч, захирал нарын ажлын байрны талаар мэдээлжээ. Тэрбээр, "Бид нарын боловсролын хуулийн бас нэг гол үндсэн зарчим нь боловсролын удирдлагын тогтолцоог аль болох оновчтой улс төрөөс аль болох хараат бус, мэрит зарчимд тулгуурласан тогтолцоонд шилжүүлье гэж байгаа.

ЕБС, СӨБ-д 2012- 2019 онд нийт 783 захирал шинээр томилогдсон нь жилд 112 сургуулийн захирал солигддог гэсэн үг. 2012 – 2016 онд 507 эрхлэгч, захирал солигдсон. 2016-2019 oнд 276 захирал, эрхлэгч солигдсон. Нийт шинээр томилогдож байгаа захиралын 32 хувь буюу 3 захирлын 1 нь 5 хүрэхгүй жил боловсролын салбарт ажилласан, ажиллаагүй нь мэдэгдэхгүй ийм хүмүүс сургууль цэцэрлэгийн эрхлэгчээр очдог.

Ингээд 10, 5 жил ажиллахаараа тухайн сургууль цэцэрлэгийнхээ эзэн болчихдог ийм тогтолцоо Монгол Улсад байна. Тийм учраас цаашдаа бид сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтнуудад тавих шалгууруудыг хуульчилж өгч байгаа.

Хэдэн жил ажилласан байх ёстой, боловсролын арга зүй, бакалавр, магистрийн зэрэглэл ямар байх ёстой гэх мэтчилэн нилээн тогтвортой байх улс төрөөс ангид байх оновчтой байх засаглалын тогтолцоонуудыг хуулиараа хийж өгч байгаа" гэжээ.

Ц.Эрдэнэбаясгалан: Яннисын улирал дууссан, ирэх улирал ч бас дууссан байх өндөр магадлалтай
Ц.Эрдэнэбаясгалан: Яннисын улирал дууссан, ирэх улирал ч бас дууссан байх өндөр магадлалтай
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.