Дорнод бүсийн плэй-оффын финалын шатад таарсан Атланта Хокс, Милуаки Бакс багуудын цувралын дөрөв дэх тоглолт болж 110:88 харьцаатайгаар Хокс хожлоо. Ингэснээр цуврал 2:2 харьцаатай болж тэнцлээ.
Өнөөдрийн тоглолтыг Трэй Янг бэртлийн улмаас өнжсөн ба Лү Виллиамс 21 оноо 8 дамжуулалт, Богдан Богданович 20 оноо 6 холын шидэлт гүйцэгтгэжээ. Харин Баксаас Яннис Антетэкумпо 14 оноо 8 самбар авсан ба тоглолтын гуравдугаар үед өвдөгний бэртэл аван тоглолтыг чөлөөллөө. Жрү Холидэй 19, Крис Миддлэтон 16 оноог тус тус авлаа.