Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Армотурын үнэ савлах бүрд Засгийн газраас хүчээр хямдруулах боломжгүй

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 14 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Аль нэг бараа үйлчилгээний үнэ савлах бүрд Засгийн газраас үнийг нь хүчээр хямдруулаад, зөрүүг нь төсвөөр төлж татвар төлөгчдийн нуруун дээр авчраад байж болохгүй. Үүнийг зах зээлийн горимоор нь явуулах хэрэгтэй. Гагцхүү судалж үзээд зах зээлийн бус нөлөө байгаа эсэхийг харах хэрэгтэй. Дамлан зарж байгаа, монополь болж байгаа дээр зохицуулалт хийнэ. Харин суурь үнэ зах зээлийнхээ жамаар явна. Монголд төдийгүй дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ өсөж байгаатай холбоотой металл хийцийн үнэ өсөж байна. Бид үүнд нөлөөлж чадахгүй. Шингээхээс өөр аргагүй. Харин тээвэрлэлтийг хэрхэн дэмжих талаар бодлого барьж болно. Тухайлбал, цементийн дотоодын үйлдвэрийг дэмжсэнээр дотоодын зах зээлээ 100 хувь хангадаг болсон. Үүний үр дүнд арматурын үнэ нэмэгдэхэд цементийн үнэ нэмэгдээгүй" гэлээ.

Тавдугаар сарын нүүрсний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад ХОЁР ДАХИН БАГА байна
Тавдугаар сарын нүүрсний экспорт 2019 оны мөн үетэй харьцуулахад ХОЁР ДАХИН БАГА байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд