Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тэрбээр энэ оны нүүрсний экспортын явцын талаар дурдав. Тодруулбал,
"Бидний энэ жилийн нүүрсний экспортын нийт хэмжээ төлөвлөж буйгаар энэ онд 42 сая тонн нүүрс гаргах талаар тооцоолж байгаа хэдий ч бодит гүйцэтгэл 28 сая тонн орчим байх болов уу гэж харж байна. Тавдугаар сарын байдлаар харахад 8.7 сая тонн байгаа. Энэ нь 2020 оныхтой харьцуулахад давж байгаа хэдий ч 2019 онтой харьцуулахад ХОЁР ДАХИН БАГА байгаа. Энэ хүнд үед төсвийн орлогын гүйцэтгэл 98 хувьтай гарч байгаа нь эдийн засгаа дэмжсэний үр дүнд гарсан сайн үр дүн юм" гэв.