УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа өгчээ. Тэрбээр "Саналаа өглөө. Манай залуучууд, манай иргэд идэвхтэй оролцоорой. Дэмжих хүн байвал дэмжих хүнээ дугуйлаарай. Миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сүүлийн 3 удаагийн сонгуульд их идэвхтэй оролцсон юм байна. 2009, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Ерөнхийлөгч болгохын тулд "Шударга байцгаая Монголчуудаа" гэсэн үгийг дэмжиж ажилласан юм. Ингээд хоёр удаа сонгогдсон. 2017 оны сонгуульд Монголоо бодож Х.Баттулга гэдэг хүнийг үнэхээр Монгол Улсыг Монгол Улс шиг болгоход их зүтгэл гаргана гэж сэтгэл зүрхээрээ дэмжиж, 2017 оны сонгуульд ялахад нь зүтгэж явсан юм байна. Өнөөдөр надад тийм сонголт үлдсэнгүй. Сонгогчийнхоо эрхийг эдэлж, өнөөдөр цагаан сонголт хийгээд гараад ирлээ.
Улс орныхоо төлөө, энэ шударга бус явдал хэрээс хэтэрч, даамжирч байгааг таслан зогсоохын төлөө Цагаан сонголт хийлээ. Та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэлээ.