Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 43 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07.40 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд саналаа өгчээ.

Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 12:00 цагт Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн санал авах байранд саналаа өгөх аж.

"Зөв хүн электорат эвсэл"-ээс нэр дэвшигч Д.Энхбат өчигдөр зөөврийн хайрцгаар саналаа өгсөн билээ. Учир нь тэрбээр коронавирусийн халдвар аван эмчлүүлж байгаа юм.

СОНГУУЛЬ 2021: Санал хураалт 7-22 цагийн хооронд ҮРГЭЛЖИЛНЭ
СОНГУУЛЬ 2021: Санал хураалт 7-22 цагийн хооронд ҮРГЭЛЖИЛНЭ
 
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд“ хамтын ажиллагааны урт хугацааны төсөл хэрэгжинэ
“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд“ хамтын ажиллагааны урт хугацааны төсөл хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.