Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Баянхошууны 3500 орчим айлын газрыг чөлөөлж, 15 мянган айлын орон сууц барих боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

Засгийн газар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлаар анх удаа өргөтгөсөн хуралдаан хийж, тэдгээрийг шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гаргасан. Тиймээс ямар ажил хийж хэрэгжүүлэх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллажээ.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар Баянхошуу дэд төвийн дэд бүтцүүдийг татаж, 3500 орчим айл газар чөлөөлж, 15 мянган айлын орон сууцны хороолол барих боломжтой гэдгийг Ерөнхий сайдад танилцуулсан юм. Мөн дулаан, цахилгаан, бохирын эх үүсвэрийг шийдсэн гэдгийг онцолжээ.

Сонгинохайрхан дүүргийн хувьд нийт өрхийн 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Иймээс гэр хорооллыг орон сууцжуулах шаардлага зүй ёсоор тулгарч буй юм. Мөн Баянхошуу нь Улаанбаатар хотын утааны 10 голомтын нэг. Иймээс тус газар дэд төв байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хувийн томоохон аж ахуйн нэгжүүд энэ газрыг сонирхож байгаа аж. Баянхошуу дэд төвийн хүрээнд 5.6 га талбайг чөлөөлж, газрыг орон сууцаар сольсон байна. 94 нэгж талбарын 280 өрх бүгд орон сууцанд хамрагдсан гэнэ. Энэ хэрээр яндангийн тоо буурч, төлөвлөлтийг бэрхшээлгүй хийх нөхцөл бүрджээ. Түүнчлэн 1.5 га-д ногоон байгууламж төлөвлөсөн байна. Дэд төвд иргэдийг суурьшуулахын тулд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, төрийн байгууллагуудыг төвлөрүүлнэ. Эко орон сууц насжилтын хувьд өндөр бөгөөд хотын шинэ төвийг бий болгохоор зорьж байгаагаа албаныхан хэлж байлаа.

Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц төсөл таван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 20 эко хороолол барихаар төлөвлөжээ. Эхний үе шатаар 10 га талбайд хоёр эко хороолол барих аж. Төслийг 2022 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч хугацаанаас нь өмнө газар чөлөөлөлтийг хийгээд эхэлсэн байна. Зураг төсөл боловсруулж, сонгон шалгаруулалт зарлагдахад бэлэн болжээ. Төсөл 2027 онд хэрэгжиж дуусах юм.

Н.Түвшинбаярыг ОУОХ руу захидал явуулсан үйлдэлд арга хэмжээ авахыг зөвлөжээ
Н.Түвшинбаярыг ОУОХ руу захидал явуулсан үйлдэлд арга хэмжээ авахыг зөвлөжээ
 
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Т.Энхтүвшин: Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийн хугацааг Ерөнхийлөгчийн сонгуультай тааруулж оруулж ирж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.