Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүх: А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дөрвөн үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Эдийн засагч Д.Жаргалсайхан нэр дэвшигчдийг орой 22.00 цагаас мэтгэлцээнд урилаа
Эдийн засагч Д.Жаргалсайхан нэр дэвшигчдийг орой 22.00 цагаас мэтгэлцээнд урилаа
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.