Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдаад буй. Учир нь "Зөв хүн электарот" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат халдвар авсантай холбогдуулан мэтгэлцээнийг цуцалсан юм. Иргэдийн зүгээс мэтгэлцээнийг цахимаар явуулахыг шаардаж байна. Гэвч МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар "Цахимаар мэтгэлцээн явуулах нь телевизийн эфирт тохирохгүй. Улстөрийн мэтгэлцээнийг хийхдээ нүүр нүүрээ хараад халз мэтгэлцэх шаардлагатай" хэмээн татгалзаад байгаа юм.
Тэгвэл эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан "Хөөрхий МҮОНРТ! Тэд бэлдсэн гэхдээ төр зөвшөөрөөгүй. Олон нийтийн гэх нэр нь хуурамч. Мэтгэлцээнгүй сонгууль гэж байхгүй ээ, хүмүүсээ! Больж үз. Өнөөдөр орой 22.00 цагаас Defacto club-аар clubhouse болон Jargal Defacto фейсбүүк дээр шууд мэтгэлцээн явуулъя. 3 нэр дэвшигчийг урьж байна. Бүгдээрээ ороод ирээчээ. Намын нарийн бичгийн дарга нарт хүртэл нь түгээгээд өгөөчээ, арайчдээ" хэмээжээ.