Өчигдөр орой чемодантай хувцсаа аваад гэрээсээ гарсан 10 настай Н.Мичидмаа охин ор сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Алга болсон охиныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж тус дүүргийн нутаг дэвсгэрээс эсэн мэнд олж ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна. Охиныг Содон хорооллын тоглоомын талбай орчмоос олдсон талаар урьдчилсан байдлаар мэдээлжээ.
Шуурхай: Алга болсон 10 настай охиныг эсэн мэнд оллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.