Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баатархүү: Цахим тоглоомуудыг хаалгах хүсэлт тавиагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

ЦЕГ болон СЭМҮТ-өөс хүүхэд, өсвөр насныханд PUBG /mobile legend, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргасан гэх мэдээллийн дагуу ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр:

"Цахим тоглоомуудыг хаах саналыг Цагдаагийн байгууллагаас гаргасан гэх мэдээлэл тараад байна. Энэ мэдээлэлд албан ёсоор няцаалт өгч байна. Ийм зүйл байхгүй ба цагдаагийн байгууллагаас хандалт хийх эрхийг нь хаалгах талаар ямар нэгэн санал гаргаагүй. Бүрэн судлагдаагүй алдаатай мэдээлэл гарсан байна. Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан, эсхүл аллага, хүчирхийлэл сурталчилсан фэйсбүүкийн хуудас, зарын сайтуудыг хаах саналыг л цагдаагийн байгууллага явуулж байгаа" гэв.

Охины ээж С.Солонго:
Охины ээж С.Солонго: "Онлайн ажил" группын админтай хуулийн байгууллага холбогдож байгаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.