Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирэх сарын 1-ний дотор гаргах ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан сонгогчид, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болсон билээ.

Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 09:00-20:00 цагт орон даяар зохион байгуулна. Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд 6-р сарын 08-ны өдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бол энэ тухай хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 01-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгнө. Харин гэрийн ажиглалтын түр журмын дагуу тусгаарлагдсан сонгогч нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны дотор өөрийн харьяа хэсгийн хороонд хүсэлтээ гаргах боломжтой.

Цахим орчинд аливаа улс төрийн санал асуулга явуулсан иргэнийг 20 сая төгрөгөөр торгоно
Цахим орчинд аливаа улс төрийн санал асуулга явуулсан иргэнийг 20 сая төгрөгөөр торгоно
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -2 хэмийн хүйтэн. Цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.