"Сакура" нэртэй A15.81 каратын эрдэнийн чулуу Хонконгод 29.3 сая доллароор худалдагдсан нь дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй ягаан очир алмааз болжээ. Тус эрдэнийн чулуу дотроо ямар ч өө сэвгүй тунгалаг тул өндрөөр үнэлэгдсэн байна. Мөн ягаан очир алмаазны өнгө маш гоёмсог тод байсан нь дуудлага худалдаанд оролцогчдыг анхаарлыг татжээ.
Дуудлага худалдааг зохион байгуулсан Chrsitie's ордны мэргэжилтэн Викки Сек очир алмаак ихэнх тохиолдолд дотроо олон ширхэгтэй талт агуулдаг тул өөгүй тунгалаг байх нь ховор гэдгийг дурдав. “Сакура” алмааз нь өмнөх дуудлага худалдаанд хамгийн өндөр үнээр зарагдсан “Сарнайн сүнс” хэмээх ягаан алмаазны тогтоосон дээд үнийн амжилтыг эвдсэн байна.
Эх сурвалж: CNN