Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аун Сан Су Чигийн биеийн байдал сайн байгаа гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Мьянмарын цэргийн хунтын удирдагч Мин Аун Хлаин хоёрдугаар сарын 1-нд болсон цэргийн эргэлтээс хойш өгсөн ярилцлагынхаа үеэр Аун Сан Су Чигийн биеийн байдал сайн байгааг хэллээ.

Түүнийг шүүх хуралд ойрын хугацаанд оролцоно гэдгийг мэдээлсэн байна. Цэргийнхэн засгийн эрхийг авч, Аун Сан Су Чиг гэрийн хорионд оруулснаас хойш тэрбээр олон нийтийн өмнө харагдаагүй юм.

Бүх нийтийн сонгуулиар Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулсан боловч цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш орон даяар эмх замбараагүй байдал үүссэн аж. Улс төрийн хоригдлуудад тусламж үзүүлэх холбооны мэдээлснээр, Мьянмарт хоёрдугаар сараас хойш 800 гаруй хүн амиа алдаж, 4000 гаруй хүн баривчлагджээ.

Их Британийн Ерөнхий сайд сүйт бүсгүйтэйгээ ирэх онд гэрлэнэ
Их Британийн Ерөнхий сайд сүйт бүсгүйтэйгээ ирэх онд гэрлэнэ
 
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Түүх соёл, тусгаар тогтнолоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлсэн иргэн байхыг Ерөнхий сайд уриаллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.