Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн Ерөнхий сайд сүйт бүсгүйтэйгээ ирэх онд гэрлэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 37 секунд

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон сүйт бүсгүй Кэрри Саймондстойгоо 2022 оны долоодугаар сард гэрлэнэ гэдгээ “Sun” сонин мэдээлжээ. Тэд 2019 оны сүүлээр сүй тавьсан ч олон хосын нэгэн адил коронавирусний цар тахлын улмаас хуримаа хойшлуулсан байна. Борис Жонсон хувьд гурав дахь гэрлэлт нь болох бол Кэрри Саймондсын хувьд анхны гэрлэлт юм.

Хосын хуримын ёслол хаана болох нь одоогоор тодорхойгүй байгаа боловч Бакингемшир гүнлэг дэх Ерөнхий сайдын өргөөнд эсхүл Гент гүнлэг дэх “Port Lympne” хүрээлэнд зохион байгуулж магадгүй байна. “Sun” сонинд эх сурвалжийн мэдээлснээр, хосын гэр бүл, найзууддаа илгээсэн урьдчилсан урилгад долоодугаар сарын 30-ны бямба гарагт хэмээн бичсэн хэдий ч болох газрыг дурдаагүй гэнэ.

Өдгөө 55 настай Б.Жонсон, 33 настай К.Саймондс нар нь Даунинг-Стритэд 2019 оны долоодугаар сард нүүж ирснээр энэхүү өргөөнд амьдарсан анхны гэрлээгүй хос болсон юм. Тэднийг сүй тавьсан хийгээд К.Саймондс хөл хүнд болсон талаарх мэдээлэл өнгөрсөн оны хоёрдугаар сард гарчээ. Б.Жонсон, К.Саймондс нар 2020 оны дөрөвдүгээр сард хүүгээ өлгийдөн авч, түүнд Уилфред Лори Николас Жонсон хэмээх нэр хайрласан байна.

АН-ын бүлэг: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв
АН-ын бүлэг: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.