Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-ын бүлэг: Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.05.24/ өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлт болон бусад асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар, Л.Эрдэнэхүү нар Төрийн болон албаны нууцын тухай хуулийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байдаг. Тус хуульд “Албаны нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг тухайн хариуцсан байгууллага боловсруулж, асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгууллагын даргын шийдвэрээр батална” гэж хуульчилсан. Гэвч Үндсэн хуульд “Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох байгууллага хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална. Нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй” гэж заасан. Тиймээс Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дээрх зохицуулалт Үндсэн хууль зөрчиж байна гэж тэд үзсэн байна. Цэц энэхүү гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэжээ. ҮХЦ-ийн дүгнэлттэй холбоотойгоор гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Зарим гишүүний хувьд, төрийн байгууллагууд энэ хуулийн хүрээнд, хууль бус асуудлаа төрийн болон албаны нууц болгон далдалдал учраас Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэсэн байр суурийг илэрхийлэв.

Д.Энхбат: Монголын хамгийн чадвартай, мэдлэгтэй, туршлагатай нам бус хүмүүсээр багаа бүрдүүлнэ
Д.Энхбат: Монголын хамгийн чадвартай, мэдлэгтэй, туршлагатай нам бус хүмүүсээр багаа бүрдүүлнэ
 
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.