Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Самсунг компани Модерна вакциныг БНСУ-д үйлдвэрлэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 54 секунд

Өмнөд Солонгосын Самсунг Биоложикс компани АНУ-ын Модерна компанид бүтээсэн коронавирусийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэх гэрээ байгуулжээ.

АНУ-д хийж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Иний айлчлалын үеэр талууд тус гэрээг байгуулсан аж. Модерна вакцин нь уламжлалт аргаар бус, mRNA хэмээх шинэ технологиор бүтээгдсэн бөгөөд АНУ-ын хүн амын дархлаажуулалтад өргөнөөр ашиглагдаж байна.

БНСУ-ын компаниуд Novavax (АНУ), Спутник V (ОХУ) вакцинуудыг үйлдвэрлэж эхэлсэн. Гэрээ ёсоор Модерна компани вакцины үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж, ажиллах хүчнийг Өмнөд Солонгосын зах зээлээс бэлдэх юм. Өмнөд Солонгосын засгийн газар уг хөрөнгө оруулалтыг нь дэмжиж ажиллахаар болжээ.

У.Хүрэлсүх: Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах ажлыг хийж хэрэгжүүлэх болно
У.Хүрэлсүх: Хэрвээ би Ерөнхийлөгчөөр сонгогдвол дараах ажлыг хийж хэрэгжүүлэх болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.