Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Ардчилсан намаас 2020 оны сонгуулийн будлианыг шалгаж тогтоотол МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ. Ардчилсан намын дарга М.Тулгат:

"Хэрэв 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр ард түмний сонголтыг луйврын аргаар сонгуулийн үр дүнд нөлөөлсөн бол өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгууль явуулах нь ямар ч утгагүй. Тэгэхээр өнөөдөр АН-ын зүгээс Сонгуулийн Ерөнхий хороонд шаардлага хүргүүлж байна. Мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2020 оны сонгуульд нэр дэвшсэж хохирсон улс төрийн намууд болон бие даагчдын төлөөлөлтэй онц зөвлөл байгуулж энэ асуудлыг тодорхой түвшинд шийдэж тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг бид тавьж байна" гэв.

Ардчилсан намын гишүүн, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл:

"М.Тулгат даргын хэлсэн шаардлага бол яах аргагүй онцгой анхаарах ёстой шаардлага юм. 2020 оны сонгуулийн өмнө ч тэр, орон нутгийн сонгуулийн өмнө ч тэр сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс нөлөөлж, луйврын аргаар явуулж байгаа гэсэн үг, яриа их гарч байсан. Ингээд сонгууль болдог. Сонгуулийн дараа олон баримтаар луйвардсан гэсэн зүйлүүд илэрч гарч ирж байсан. Энэ бүгдийг өнгөрсөнд нь орхисоор байгаад сүүлдээ төрийн эрх мэдлийг луйвраар авдаг жишиг тогтож байна" гэв.

О.Дашпагма: Ихэнх вакцины хариу урвал долоо хоног үргэлжилдэг
О.Дашпагма: Ихэнх вакцины хариу урвал долоо хоног үргэлжилдэг
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.