Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Дашпагма: Ихэнх вакцины хариу урвал долоо хоног үргэлжилдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 48 секунд

Өдөрт хийгдэж буй шинжилгээний тоотой харьцуулахад илэрч байгаа халдварын тоо маш өндөр гарч байгааг ЭМЯ-наас анхааруулж, амнь хаалтаа авахгүй байхыг иргэдэд зөвлөлөө. Сүүлийн өдрүүдэд вакуины үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Аймаг орон нутагт 88 хувь, нийслэлд 98 хувийн хамрагдалттайгаар вакцинжуулалтын ажил явагдаж байна. Нийт 2.5 сая тун вакциныг дархлаажуулалтын ажилд зарцуулж байна. Аймаг орон нутагт дархлаажуулалт хожуу эхэлсэн тул энэ сарын 22-25-ны хооронд ихэнх иргэд давтан тунгаа хийлгэх тооцоолол гарсан.

Дархлаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариу урвалыг судалж, дүн шинжилгээ хийсний үр дүнд судалгаа хийдэг. Тавдугаар сарын 20-ны байдлаар нийт 75,923 иргэн вакцины дараах өөрт илэрсэн шинж тэмдгээ цахимаар мэдээлсэн байна. Үүнээс үзэхэд тариулсан газарт хөндүүлэх, толгой өвдөх, ядрах, булчин өвдөх, үеэр өвдөх, дотор муухайрах, тариулсан газар хавдах, халуурах, чичрэх, хоолонд дургүй болох зэрэг нийтлэг шинж мэтдэг ажиглагджээ. Вакцин хийлгэсэн хүмүүсийн биед илрэх шинж тэмдгүүдийн бүртгэл мэдээллийг цуглуулж байгаа. Үүний үр дүнд вакцины заавар дээрх хэмжээнд байгаа үгүйг шалгах болно. Ихэнх вакцины хариу урвал долоо хоног үргэлжилдэг. Харин өөрт үнэхээр зовиуртай байвал харьяа эрүүл мэндийн газарт хандах хэрэгтэй.

Вакцин хийлгэсэн үеэс хойш 30 минутад илэрч буй хариу урвал буюу хүндрэл манай улсад цөөн тохиолдол бүртгэгдсэн. Хүндрэлээс сэргийлэн эхний тунг хийсний дараа 20-30 минут ажигладаг байгаа. Бүрэн тун хийлгэсэн цагаас хойших 14 хоногт халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэй. Коронавирусын эсрэг вакциныг 18-с дээш насны хүмүүс буюу нийт иргэдийн 60 хувийг хамруулж байна. Иймд үлдэж буй 40 хувьд байгаа хүүхдүүдээ хамгаалахын тулд иргэд халдвар хамгааллын дэглэмээ барих ёстой. Түүнчлэн вакцинд хамрагдахад эмчийн үзлэгт ордог. Энэ үеэр өөрийн мэдээллийг үнэн зөв хэлж өгөх ёстой. Туйлын эсрэг заалттайгаар дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байгаа хүмүүс гэрчилгээ авч, бүрэн тунд хамрагдсан иргэдэд нээлттэй байгаа үйлчилгээний газруудаар зорчих боломжтой” хэмээв.

Хүн ам ихтэй таван сумын вакцинжуулалтын явцад аймгийн МХГ-аас хяналт тавина
Хүн ам ихтэй таван сумын вакцинжуулалтын явцад аймгийн МХГ-аас хяналт тавина
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.