Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхтүшиг: Япончууд вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа Израйль улсын иргэдийг ч хүлээж авахгүй байгаа

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 3 секунд

Япон Улсын Засгийн газар дэлхий дахинд тархаад байгаа коронавирусын халдварын тархалттай холбогдуулан 152 улсад хилийн хориг тавиад байсан бөгөөд энэ удаа Камбож, Шри Ланка, Сейшэлийн арал, Тайланд, Зүүн Тимор болон Монгол зэрэг 7 улсад сүүлийн 14 хоногт байсан гадаадын иргэдэд хилийн хориг тогтоох болсноор нийт 159 улс, бүс нутгийг хамраад байна. Өөрөөр хэлбэл өмнө хориг тавьсан 152 улс байсан бөгөөд халдвар тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 7 орныг нэмж жагсаалтад оруулж, гадаадын иргэдийн хилээр нэвтрэх зэрэглэлийг дээшлүүлж, хорио цээрийн дэглэмийг чангатгах, виз олголтыг хязгаарлах арга хэмжээ авахаар болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өглөө.

"Олон нийтийн сүлжээнд Япон улс Монгол улсыг хар жагсаалтад орууллаа гэх мэт сүржин гарчигтай мэдээллүүд гараад байна. Дэлхийн нийт 114 улс өнөөдрийн байдлаар хилээ хаасан байдалтай байна. Япон улсын хувьд өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлээд гадаадын иргэдийг нэвтрүүлэхээ больсон. Хүмүүсийн яриад байгаагаар Монгол улсыг долоон улсын нэг болгоод жагсаалтад оруулсан гээд байгаа мэдээллийг тодруулж хэлэхэд нэгдүгээрт, Монгол улсын иргэд Япон улсын зорих виз авах боломжгүй байгаа учраас өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш явах боломжгүй байсан. Өнөөдөр Япон улс дэлхийн 159 улсад яг энэ горимыг мөрдөж байгаа. Харин сүүлд долоон улсыг нэмэхдээ Монгол улсыг оруулсан нь бодит байдал дээр ямар ч өөрчлөлт байхгүй. Энэ 159 улсуудад Европын холбооны улсууд, АНУ, Канад гээд дэлхийн ихэнх улс орнууд багтсан байгаа. Вакцинжуулалтаараа тэргүүлж байгаа Израйль улс ч мөн адил үүн дотор багтаж байгаа. Бидний төсөөлж буйгаар магадгүй хоёр сарын дараа болох гэж байгаа Токиогийн олимпын зохион байгуулагчдын зүгээс энэхүү халдварыг буулгах, гадаадаас халдвар зөөвөрлөгдөж орж ирэх эрсдлийг аль болох бууруулахын тулд ийм шийдвэр гаргаж байгаа болов уу гэж ойлгож байгаа" гэв.

Мөн "Өнөөдрийн байдлаар бидний хийсэн судалгаагаар манай улсын иргэд өмнө визгүй зорчдог байсан Турк зэрэг 10 гаруй улсад цар тахлын өмнөх үе шиг чөлөөтэй зорчиж болж байна. Гэхдээ pcr шинжилгээг зайлшгүй авч байна. Харин вакцин заавал хийх шаардлагыг одоогоор тавиагүй байна" гэлээ.

Чуулган: Азийн хөгжлийн банкнаас халамжид зориулж, 170 сая ам.долларын зээл авахаар боллоо
Чуулган: Азийн хөгжлийн банкнаас халамжид зориулж, 170 сая ам.долларын зээл авахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.