Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чуулган: Азийн хөгжлийн банкнаас халамжид зориулж, 170 сая ам.долларын зээл авахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын чуулганаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжсэнээр Азийн хөгжлийн банкнаас 170 сая ам.долларын зээл авахаар болж байна.

Санхүүжилтийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, зээлийн жилийн хүү нь хоёр хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн зургаан сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй ажээ.

Туул голын усны түвшин 60 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна
Туул голын усны түвшин 60 см-ээр нэмэгдэх төлөвтэй байна
 
Өмгөөлөгч Б.Мэргэн: Ч.Ганхуяг нарт холбогдох хэргээр дахиад анхан шатны шүүх дээр маргана. Гэм буруу нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна