Дэлхийн хамгийн том мөсөн уул Антарктидаас салж, усан дээр сул хөвж байна. Мөсөн уул Антарктидын Веддел тэнгисийн баруун хэсгээс цуурч, салсан болохыг Европын сансрын агентлаг (ESA) лхагва гарагт мэдээллээ. Мөсөн уул нь 170 инч урт, 25 километр өргөн бөгөөд Испанийн Майорка арлаас арай том хэмжээтэй гэдгийг ESA мэдэгдэв.
Байгалын шалгарлын явцад томоохон мөсөн уулс ийнхүү салах тохиолдол гардаг байна. Иймд дэлхийн сүйрэл, байгалийн гажуудал хэмээн үзэхгүй байгаа гэнэ. Шинэ мөсөн уул далайн усны түвшинг нэмэгдүүлэхгүй юм. Харин Антарктидын бүх мөсөн бүрхүүл хайлах юм бол далайн түвшинг бараг 190 фут өсгөх судалгаа гарчээ.
Британийн Антарктидын судалгааны байгууллагын туйлын далай судлаач Кит Макинсон анх мөсөн уул Антарктидаас салж байгааг олж илрүүлсэн байна. Тус мөсөн уулыг албан ёсоор А-76 гэж нэрлэжээ.
Эх сурвалж: CNN