Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан гавьяаныхаа амралтад гарч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр өнөөдөр гавьяаныхаа амралтанд гарч байгаа УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд УИХ-ын дарга Г.Занданшатар эрүүл энх, сайн сайхныг хүсэж үг хэллээ. Тэрбээр,

"УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга Насангийн Цогтсайхан насаараа хуульчаар ажиллаж байна. Өнөөдрийн УИХ-ын чуулганд оролцоод үүрэг ачлаасаа чөлөөлөгдөн гавьяаныхаа амралтанд гарч байгаа юм. Энэ хүн насаараа хуульчаар ажиллаж энэ парламентийн 30 жилийн 28 жилд нь УИХ-д тасралтгүй хуульчаар ажилласан. Өөрөөр хэлбэл Монголын парламентын 30 жилийн түүхийн амьд гэрч болсон хүн юм. Тамгын газрын хамгийн бага албан тушаал болох хуульчийн туслахаас эхлэн зөвлөх, ахлах зөвлөх, хэлтсийн дарга, газрын дарга, тэргүүн дэд дарга зэрэг бүх шатаар тасралтгүй дэвшиж ажилласан Монгол төр, УИХ-ын шалгарсан албан хаагч, хуульч юм. Насангийн Цогтсайхан танд УИХ-ын гишүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсэж амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та парламентын 30 жилийн түүхэнд тодоос тод гэрч болж, ажил үйлсээрээ шалгарч түүх болон үлдэж байна. Энэ хүн бол УИХ-аас гарч байгаа бүх хуулиудыг уншиж, үг, үсэг, таслал, цэг болгонтой танилцаж бүх материалуудын алдаа мадгийг засаж янзалдаг. Энэхүү хүнд хүчир ажилд насаараа зүтгэсэн танд сайн сайхныг хүсэж байна" гэв.

Шууд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
Шууд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.