Энэтхэгийн хамгийн ариун гол гэгдэх Ганга мөрөн сүүлийн өдрүүдэд хүмүүсийн цогцсоор дүүрчээ. Энэтхэг улс сүүлийн өдрүүдэд цар тахлын хоёр дахь давалгаанд нэрвэгдэж, 25 сая гаруй тохиолдол бүртгэгдэн 275000 хүн нас барсан байна.
Хамгийн сүүлд Уттар Прадеш мужийн хойд хэсэгт голд хөвсөн, эргийн элсэнд булагдсан олон зуун цогцос олдсон байна. Нутгийн иргэд гол мөрний эрэг дээрх цогцосуудыг шөнийн цагаар шатаах арга хэмжээ авч байгаа гэнэ.
Уттар Прадешт тавдугаар сарын 10-нд улсын хилийн ойролцоох Бихарийн Чауса тосгоны голын эрэг дээр 71 цогцос голоор дамжин ирсэн байна. Чауса тосгоны Бухар хотын цагдаагийн ахлагч Неераж Кумар Сингх зарим цогцсуудад задлан шинжилгээ хийж ДНК-ийн дээж авч, голын эрэг орчмын нүхэнд булсан байна. Цагдаа нар цаашид цогцос голоор урсгахгүйн тулд усан дээгүүр тор байрлуулжээ. Зарим шашинтнууд цогцсыг голд урсгаж ариусгадаг гэж үздэг тулд жирийн үед хөвж буй цогцос олдох нь ховор үзэгдэл биш гэнэ. Гэвч сүүлийн өдрүүдэд нэг дор 60-100 хүртэлх тооны цогцос олдож байгаа нь нутгийн иргэдэд халдвар тархаах эрсдэл бий болгожээ.
Эх сурвалж: BBC