Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл, орон сууцны дэд бүтэц, эрчим хүчний зэрэг асуудлаар цогцоор нь хэлэлцэж байна.
Уг асуудлыг Хотын дарга Д.Сумъяабазар танилцууллаа. Тэрбээр "Иргэдээс авсан судалгаагаар ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛ, үүнд нийтийн тээврийн хүртээмж, авто зогсоолын хүрэлцээ гэх мэт асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Судалгаанд оролцогчдын 85 хувь нь түгжрэлийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай" гэсэн. Тиймээс бид
-Багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх (metro, LRT)
-Нийтийн тээврийн парк шинэчлэлт
-Зам дэд бүтцийг сайжруулах
-Автомашины зогсоолыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байна. Ойрын хугацаанд буюу 2021-2022 ондоо багтаж, 98 км явган хүний зам 249 км дугуйн замыг хийхээр төлөвлөж байна. Учир нь иргэдийн идэвх, соёл, хотын хөдөлгөөнд оролцохдоо алхах, дугуйгаар явах санаачилга байгаа тул ийнхүү зам барихаар төлөвлөж байна.
Харин яаралтайгаар,
-Явган зам, дугуйн замыг нэмэх
-Сургууль цэцэрлэгүүдийг барих
-Ачаа тээвэр логистикийг боловсронгуй болгох шаардлагатай. Мөн урт хугацаандаа,
-Хотын төвийн төвлөрлийг бууруулах
-Томоохон зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх
-Автомашины даатгал, хураамжийг бүсчилж тогтоох
Дагуул хотуудыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна гэлээ.
Б.Золбоо