БНСУ-ын төрийн бус байгууллага Умард Солонгосын засгийн газрыг эсэргүүцсэн олон зуун мянган ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр илгээсэн явдлын дараа БНАСАУ өмнөд хилдээ зенитийн их буу байрлуулжээ.
Умард Солонгосоос зугтан гарч, Өмнөд Солонгост оршин суугаа хүмүүсийг нэгтгэдэг “Эрх чөлөөт Умард Солонгосын төлөө тэмцэгчид” төрийн бус байгууллага дөрөвдүгээр сарын 25-29-ний хооронд 500 мянган ухуулах хуудас, 500 товхимол, 5 мянган нэг долларын дэвсгэрт бүхий 10 агаарын бөмбөлгийг хил орчмын Гёнги, Канвондо мужаас БНАСАУ руу хөөргөсөн байна.
Үүний хариуд БНАСАУ 2020 оны зургадугаар сард Кэсон хот дахь хоёр Солонгосын хооронд холбоо тогтоох байрыг дэлбэлсэн юм. Үүний улмаас хоёр улсын харилцаа муудсан нь БНСУ-ыг арга хэмжээ авахад хүргэж, Пёньяныг шүүмжилсэн ухуулах хуудсыг хил орчмын нутгаас илгээхийг хориглосон шинэ хуулийг баталсан юм.