Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДШ-ийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 58 секунд

  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-нд өргөн мэдүүлсэн юм

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5” болгохоор тусгажээ. Мөн Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулав.

Хуулийг баталж, энэ долоодугаар сарын 1-нээс мөрдөхөд  улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа онцлов. Мөн Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дурдлаа.

Ийнхүү хуулийн төслийг байнгын хороо хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

НӨАТ-ын 30 сая төгрөгийн азтан ням гарагт тодорно
НӨАТ-ын 30 сая төгрөгийн азтан ням гарагт тодорно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.