Данид пүрэв гаргаас эхлэн коронавирусийн улмаас устгасан усны булгуудын сэг зэмийг ухаж гаргах ажлыг эхлүүллээ. Нийтдээ 13.3 тонн жинтэй сэг зэмийг экскаватороор ухаж гаргах бөгөөд тусгай савуудад хийн шатаахаар явуулах юм.
Өнгөрсөн онд Данийн усны булга үржүүлэх фермүүдэд коронавирус хурдацтай тархаж байсны улмаас тус улсын Засгийн газар хувьссан коронавирус хүнд дамжин халдварлахаас болгоомжлон нийт 17 сая усны булгыг устгахаар шийдвэрлэсэн бхйна. Устгасан усны булгуудыг булсан газруудын оршин суугчид эрүүл мэндэд нь эрсдэл учирч болзошгүй гэж гомдол гаргажээ. Эрх баригчид ундны ус бохирдохгүй гэж мэдэгдэж байгаа ч бохирдсон гадаргын ус нуур, гол мөрнүүдэд орох аюултай байна.