Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Б.Баасанцогтын орцны бичлэгийг тухайн эмэгтэй нь өөрөө цацсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Чуулганы хуралдаанаар "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль" болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн хүрээнд камержуулалтын ажил хийх бөгөөд энэ нь 1 их наяд гаруй төгрөг болно гэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүмжиллээ. 

Мөн тэрбээр "Хэрэгтэй хэрэггүй газар камер тавьж, хүний эрх, эрх чөлөөнд халдаж байна. Цагдаа хүртэл орцны бичлэг, энгийн камерын бичлэгээ задалж, хүний эрх зөрчиж байна. Х.Нямбаатарын үед булай юм үзэж байна" гэсэн юм. 

Харин үүнд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өмгөөлөгч Б.Баасанцогтын асуудлыг Н.Алтанхуяг гишүүн надтай холбож ярих гэж байх шиг байна. Би өөрийнхөө нэрийг цэвэрлэмээр байна. Б.Баасанцогттой холбоотой тэр эмэгтэй өөрөө орцны камерыг гар утсаараа бичээд олон нийтэд сүлжээнд цацсан юм билээ. Үүнд цагдаа хамаагүй. Хувийн харилцааных нь л асуудал байсан байна лээ. Тэр эмэгтэй СӨХ-ийн ажилчдаас хууль бусаар аваад цацсан. Харин үүнийг хуулиар хориглож өгөх гээд байна" гэлээ. 

 

Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Ч.Лодойсамбуу: Огцруулж орхиход тэгэж их хайрлаад байх Ерөнхий сайд, Засгийн газар биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.