БНСУ-ын “GS25” дэлгүүрийн сүлжээ компани энэ оны эхний хагаст Монголд төвөө байгуулж, эхний дэлгүүрээ нээх төлөвтэй байна. Анхны дэлгүүрийг залуу хүн ам ихтэй нийслэл Улаанбаатар хотод байгуулах гэнэ.
“GS25” нь Монголд мастер франчайз хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа юм. БНСУ-д ийм дэлгүүрийн тоо 50 мянга давсан тул шинээр нээх газар ч олдохгүй болсон байна. Үүнтэй холбоотойгоор борлуулалт нь ч өсөхөө байжээ. Иймд энэ чиглэлийн компаниуд гадаадын орнуудын зах зээлийг судалж эхэлсэн байна.
Хэрэв “GS25” Монголд үүд хаалгаа нээвэл “CU” компанитай зах зээлийн хувьд өрсөлдөх болж байна. Монголд анхны дэлгүүрээ 2018 онд байгуулж байсан “CU” компани одоо 110 орчим дэлгүүртэй болон өргөжжээ. “GS25”-ын хувьд Вьетнамд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монгол дахь дэлгүүрүүдийнхээ тоог аажмаар нэмэгдүүлнэ. Солонгос хоолны эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор Вьетнамд “GS25”-ын догбүги, рабуги, зайдас хамгийн их зарагддаг байна.