Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчид ЭЕШ-ын бүртгэлийн хуудас, нууц үгээ ашиглан суудлын дугаараа хэвлэж авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тодруулбал, 

2021.07.01. Монгол Улсын түүх, Англи хэл

2021.07.02. Хими, Газарзүй, Нийгэм судлал

2021.07.03. Биологи, Математик

2021.07.04. Физик, Орос хэл, Монгол хэлний шалгалтыг авах юм. 

Сурагчдын суудлын хуваарийг 2021.05.20-ны өдөр тодорхой болгоно гэж БШУЯ-наас мэдээллээ. Шалгуулагчид бүртгэлийн дугаар болон нууц үгээ ашиглан www.EEC.mn цахим хуудасны шалгуулагчийн булан хэсгээс суудлын дугаараа хэвлэж авах боломжтой аж. 

Шалгалтын нийт 50 байр ажиллах бөгөөд орох гарах гарцыг тусгайлан гаргаж, шалгалтын байранд халдвар хамгааллын нарийн дэглэм мөрдүүлнэ. Коронавирусийн халдвар авсан сурагчдыг шалгалтад орох бүх боломжоор хангах бөгөөд тусгай анги бэлдэж байна.

Шалгалтын оноо засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан явуулна. Шалгалт бүрийн дараа шалгалтын байранд дүн оноог мэдээлнэ.

Л.Энх-Амгалан: Их, дээд сургуульд элсэх босго оноо энэ жил 480 байна
Л.Энх-Амгалан: Их, дээд сургуульд элсэх босго оноо энэ жил 480 байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц