Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Вакцинжуулалтыг гацааж, гаалийн байцаагчийг утасдаж дарамталсан хүн С.Одонтуяа болон түүний нөхөр 

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 3 секунд

Вакцинжуулалтын ажилд саад учруулсан гишүүдийг би зарлана хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлж байсан. Тэгвэл тус гишүүний нэрийг өнөөдөр тэрбээр зарлалаа. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн асуудлууд байсан. Асуудлыг хурцатгаад яахав гээд би тухайн үедээ дуугүй л байсан. Үүнд нэлээн онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй холбогдож, иймэрхүү асуудлыг ярьсан байна лээ. Мөн гаалийн байцаагч нар руу залгаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр дээд албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж болохгүй гэдэг хатуу байр сууринаас миний бие өнөөдөр хэлж байна. Уг асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч нар руу утасдаж, гаалиар ийм бараа оруулж ирнэ, үгүй гэж болохгүй. 

Эсвэл нөхөр нь хэн нэгэн шүүх хяналтын байгууллага руу холбогдож, Засгийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг гуйвуулж, зөвлөгөө өгч, санхүүжүүлээд яваад байж болохгүй. Ёсзүйд таарахгүй. Хувь хүний эрх чөлөө байж болно. Миний хувьд түүнийг их хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйл явдлыг тэр хүн нөхөртэйгээ гаргасан. Энэ бол зөвхөн Л.Оюун-Эрдэнийн асуудал биш. Цар тахал шүү дээ.

Нэг ширхэг ч вакцин оруулж ирж чадахгүй, нэг вакцин ч үйлдвэрлэж чадахгүй байж битгий вакцин судлаач бол. Бид ийм үед хатуу байхаар өөр гарцгүй. Ялангуяа ҮАБЗ-тэй холбоотой энэ асуудалд тангараг өргөсөн төрийн түшээд туйлын хариуцлагатай байх ёстой" гэлээ. 

Навальныйн хордоогүй гэж мэдэгдсэн эмч сураггүй болжээ
Навальныйн хордоогүй гэж мэдэгдсэн эмч сураггүй болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.