Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Нарантуяа: У.Хүрэлсүхийг Ц.Анандбазарт хариуцлага тооцно гэдэгт итгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

  Иргэн М.Нарантуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд #metoo хөдөлгөөний үйл ажиллагаатай холбоотойгоор Ц.Анандбазарт хариуцлага тооцох шаардлага хүргүүлж байна.

Иргэн М.Нарантуяа

  “Нийгэмд байгаа олон эмэгтэйчүүдийн бэлгийн халдашгүй байдал болон ажлын байрандаа бэлгийн дарамтанд орж байсан гэх эмэгтэйчүүдтэй холбоотойгоор энэхүү шаардлагыг хүргүүлж байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэйчүүдийг Ц.Анандбазар өөрийн оролцсон нэвтрүүлэгтээ илт доромжилсон байна. Энэхүү шаардлагад УИХ-ын гишүүн МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өөрийн намын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүний суудлаас түдгэлзүүлж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж хариуцлага тооцоосой гэж хүсэж байна. У.Хүрэлсүх энэ улсад хүн биш хууль засагладаг орон бүтээхийн төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байнагэж хэлсэн учраас түүнийг намынхаа гишүүнтэй холбоотой асуудлаа шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Ц.Анандбазар УИХ-ын гишүүний суудлаасаа буух хүртэл бид тэмцлээ үргэлжлүүлсээр байх болногэлээ.

Ерөнхий сайд: Цар тахлын нөлөө арилахгүй бол татвар, хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлж магадгүй
Ерөнхий сайд: Цар тахлын нөлөө арилахгүй бол татвар, хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлж магадгүй
 
Э.Бат-Үүл: 600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй болох гэж байна