Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд: Цар тахлын нөлөө арилахгүй бол татвар, хүүхдийн мөнгө, цахилгааны хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлж магадгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Цар тахлын үед Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэд ААН-ээ дэмжиж, 2021 оны долдугаар сарын 1-н хүртэл татвараас чөлөөлсөн. Харин удахгүй долдугаар сарын 1 болж, үүнээс хойш ААН-үүд өөрсдөө татвараа төлөх юм. 

Гэвч цар тахлын нөхцөл байдал дээрдээгүй, ААН-үүдийн үйл ажиллагаа доголдолтой хэвээр байна. Уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөв. 

Тэрбээр "Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилгахгүй бол энэ арга хэмжээгээ он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ нь төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй учраас бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан яваад эдийн засаг сэргээд одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал асуудал өөр. Статистик мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Эдийн засаг сайжирвал мэдээж хөнгөлөлтүүдийг сунгахгүй. Тиймээс халдварын тохиолдлын тоо, вакцинжуулалтын үр дүнг харна" гэлээ. 

Мод тарих өдрийн хүрээнд 25 мянган өрх мод тарина
Мод тарих өдрийн хүрээнд 25 мянган өрх мод тарина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд