Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 68.9 мянган ажлын байр устсан цаг үед манай Засгийн газар байгуулагдсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын 100 хоногийн ажлаа танилцуулав. Улмаар сэтгүүлчидтэй уулзалт хийж байна. Уг уулзалтаар тэрбээр "Манай Засгийн газар амаргүй цаг үед байгуулагдсан. Дэлхий тэр чигтээ цар тахалын өмнө сөхөрч байна. Гэхдээ манай улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ нь вакцинжуулалттай залгах шууд цаг үеийг хожиж чадсан алхам. 

Цар тахал эдийн засаг 2 бол урвуу хамааралтай. Хөдөлгөөн ихсэх тусам цар тахлын тоо нэмэгддэг. Хөдөлгөөн хорих тусам цар тахлын тоо багасч, эдийн засаг агшдаг. Энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг сорилт ирсэн. Эдийн засаг 5.3 болж агшсан цаг үе таарсан. Төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь 12.3 хувь болж төсөв тасалдсан. 

Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан 8 орчим их наяд төгрөг буюу 7.9 их наяд төгрөг Төв банкны үлдэгдэл болж Төв банкинд гацсан. Нэг үгээр хэлбэл, банкууд зээл гаргахаа больж, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахаас айж эхэлсэн. 

Тиймээс зах зээлд байгаа бэлэн мөнгөний урсгал туйлын ихээр хомсдож, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ засгийн газар нүүр тулсан" гэлээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулах бөгөөд бид шуурхай мэдээлэх болно. 

 

Ц.Туваан: Нэг намын дарангуйллыг зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ
Ц.Туваан: Нэг намын дарангуйллыг зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.