Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Туваан: Нэг намын дарангуйллыг зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

  УИХ дахь намын бүлгүүд Даваа гариг бүр хуралддаг тул АН-ын бүлгийн гишүүд өнөөдөр /2021.05.10/ Сүхбаатарын талбайд хурлаа хийлээ. Тус хуралдаанаар Засгийн газрын 100 хоногийн үр дүнг хэлэлцсэн байна.

УИХ- ын гишүүн Ц.Туваан:

  "Нэг намын дарангуйллын эсрэг бид тэмцэж байгаа. Дан ганц Ерөнхийлөгчийн сонгуулийн эсрэг биш юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг батламжилсан. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээгүй байж нэр дэвшигчдийг бүртгэсэн нь хууль зөрчсөн асуудал. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр "Сүүлийн таван жил Монгол Улсад амьдарсан хүн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн заалтыг өнөөдөр холбогдох хуулиудаас авчихсан байна. Нэг намын дарангуйллыг таслан зогсоох хүртлээ бид суултаа үргэлжлүүлнэ" хэмээв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлага
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт зориулсан ярилцлага
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд