Балбад коронавирусний халдвар авсан байж болзошгүй олон орны 19 уулчныг Хималайн нурууны Даулагири буюу Цагаан уулын баазуудаас нүүлгэн шилжүүлсэн байна.
Уулчдын долоогийнх нь коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд үлдсэн уулчдын хариу удахгүй гарна гэж Балбын аялал жуулчлалын “Seven Summit Trek Mingma Sherpa” компани тус сонинд мэдээлжээ.
Дэлхийн долоо дахь ноён оргил болох Даулагири нь Эверестээс баруун зүгт 345 км зайтай оршдог аж. Одоогийн байдлаар уулын бэлд байрлах бааз кэмпүүдээс түргэвчилсэн оношлуураар халдвар илэрсэн 30 уулчин болон Балбын газарчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Халдвар авсан уулчдыг Катманду хот руу нисдэг тэргээр хүргэж, эмнэлэгт хэвтүүлжээ. Уулчдад үзлэг хийж буй эмч нар баазуудын хооронд явахгүй байж, амны хаалт байнга зүүхийг тэдэнд уриалжээ.