Сонгуулийн Ерөнхий хороо хуульд заасан хугацааны дагуу өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нам эвслээс нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэж авлаа. Тодруулбал МАН-аас Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарыг 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нам эвслээс нэр дэвшигчид гэж бүртгэлээ.
СЕХ: С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Д.Энхбат нарыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэж авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.