Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

  Хөдөө орон нутагт тавдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна.

  21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна. Үүнд:

  • Архангайд 7,200 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,
  • Өмнөговьд 18,200 тун,
  • Орхонд 10,000 тун,
  • Төв аймагт 13,100 тун,
  • Булганд 14,441 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Хэнтийд 7,200 тун,
  • Говь-Алтайд 12,800 тун,
  • Дундговьд 4,400 тун,
  • Өвөрхангай аймагт 22,000 тунг тус тус хүргүүлсэн.

Тэгвэл нэмж:

  • Өмнөговьд 14,000 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Ховд аймаг 13,000 тун,
  • Архангайд 10,000 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун, 
  • Баянхонгорт 10,000 тун,
  • Хэнтийд 6,000 тун,
  • Дорноговьд 13,000 тун,
  • Төв аймагт 6,000 тун,
  • Дундговьд 5,000 тун,
  • Дархан-Уулд 4,000 тун

  Нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэхээр хөдөлсөн. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.

АН: Ирэх оны улсын төсөв цар тахлын дараах эдийн засгаа дэмжих чиглэлтэй байх ёстой
АН: Ирэх оны улсын төсөв цар тахлын дараах эдийн засгаа дэмжих чиглэлтэй байх ёстой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд