"Зөв хүн электорат" эвсэл дөнгөж сая хурлаа зохион байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулжээ. Эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат авчээ.
Тус эвслийн хурлаар Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр /Баабар/ нараас нэр дэвшигчээ тодруулсан юм. Ингэснээр "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат, МАН-аас У.Хүрэлсүх нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлнэ. Харин Ардчилсан намын хувьд хоёр тусдаа сунгаа зохион байгуулаад Н.Алтанхуяг болон С.Эрдэнэ нар нэр дэвшихээр шалгараад байна. Эдгээр хоёр нэр дэвшигчийн хэнийг нь буюу аль АН-ыг сонгуульд оруулахаар бүртгэж авах "ажил" СЕХ-нд үлдлээ.
Баяр