Zeus Esports баг 350 мянган юанийн эзэд боллоо

Ангилал
Social pop
Хэзээ
2021/05/01
Унших
1 минут 0 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

   Цахим спортын PUBG Mobile төрлийн “Peace Elite Asia Invitational 2021” тэмцээн 4 дүгээр сарын 27-29-нд онлайнаар зохион байгуулж, Монголын Zeus Esports баг гуравдугаар байр эзэлж, 350 мянган юанийн эзэд боллоо.

  Энэхүү тэмцээнд Хятад, Тайланд, Малайз, Япон, Вьетнам, Индонези, Бутан, Өмнөд Солонгос, Монгол зэрэг цахим спорт өндөр хөгжсөн Азийн орнуудын 15 шилдэг баг өрсөлдөж, Хятад Team Weibo түрүүлж, 1,2  сая юанийн эзэд болсон байна.

  Zeus Esports баг тавдугаар сарын 13-16-нд 150 мянган ам.долларын шагналын сантай “PUBG Mobile Pro League – Season 1 2021: South Asia Championship Finals” тэмцээнд оролцоно. Тэднээс гадна Astra Academy, Apes INC зэрэг Монгол багууд өрсөлдөх юм.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!